Takeaway Tea үйлчилгээгээр цайг нарийн урлал, соёлоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн TWG Tea цайны брэндийн онцгой цуглуулгууд, Takeaway Tea концепц болон сонгодог бүтээгдэхүүнүүд Монголд ирлээ.

TWG Tea нь Монгол Улсад анхны Takeaway концепцитой Boutique-ээ Шангри-Ла Моллд нээж байна. Энэхүү гоёмсог Boutique нь брэндийн нэрийн цайны цуглуулгууд, тансаг дагалдах хэрэгслүүд, цайгаар баяжуулсан макарон, мөн онцгой Takeaway Tea үйлчилгээг Монголын хэрэглэгчдэд анх удаа хүргэж байна.

Сонгодог шаргал өнгийн уужим орон зай нь зочдыг TWG Tea-ийн ертөнцөд урин оруулж, Silver Moon Tea, 1837 Black Tea, French Earl Grey зэрэг алдартай цайг Cotton Teabag болон Haute Couture Tea Collection-оор хүргэж байна. Дэлхийн өнцөг булан бүрийн 1000 гаруй гарал үүсэлтэй, өндөр чанарын ургац, онцгой хольц, нэрийн дагалдах хэрэгсэл, бэлгийн багц болон Takeaway Tea үйлчилгээ нь цайг нарийн урлал, соёлоор дамжуулан амилуулж хэрэглэгчдэд хүргэх юм.

Takeaway Tea үйлчилгээгээр цайг нарийн урлал, соёлоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

Улаанбаатар хотын тансаг хэрэглээний шинэ өнгө төрхөд соёлын шинэ төв цэг болон байрлаж буй энэхүү Boutique нь цай уух уламжлалыг орчин үеийн завгүй амьдралын хэв маягт нийцүүлэн шинэлгээр тодорхойлж байна. Ингэхдээ цайг зөвхөн худалдах бус харин хэрэглэгчийн дотоод мэдрэмжийг хөглөх, бусдад бэлэглэх зэрэг олон мэдрэмж, үнэ цэнийг санал болгож, хэрэглэгчэдээ судалж, амталж, мэдрэх боломжийг олгоно.

Брэндийн өнгө төрхийг илтгэх нарийн ур хийцтэй энэхүү орчин нь тансаг дизайн ба амт чанарын өгүүлэмжийг хослуулсан immersive (бүрэн мэдрэмжийн) туршлагыг бүрдүүлдэг. Алтадсан толь, өнгөлсөн гууль, шаргал Итали гантиг шал нь тансаг уур амьсгал бүрдүүлж, тусгай хийцтэй модон цайны тавиур, нарийн алтан элементүүд нь тансаг байдлыг илэрхийлнэ. Энд энгийн цай уух үйлдэл хүртэл урлаг болон дээд түвшний мэдрэмж болж хувирдаг.

Монголд хамгийн өргөн сонголттой санал болгож буй 88 төрлийн дээд зэргийн ургацын цай болон онцгой хольцуудаас бүрдэх Takeaway Tea концепцийг шинэ соёл болгон хүргэж байна. Энэ нь тансаг хэрэглээг өдөр тутмын амьдралд, тэр дундаа их хотын хэв маягт нийцүүлэн санал болгож буй юм.

Takeaway Tea үйлчилгээгээр цайг нарийн урлал, соёлоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

Takeaway Tea бүр нь брэндийн нэрийн алтадсан цайны гүцнээс санаа авсан тансаг дизайн бүхий аяганд савлан, сахарын охь, дахин ашиглах боломжтой шилэн соруултайгаар танд хүргэгдэнэ. Байгальд ээлтэй шийдлийг баримталсан энэхүү сав баглаа боодол нь бүрэн задрах, дахин боловсруулах, гэрийн нөхцөлд бордоо болох боломжтой.

Цай бүрийг нарийн хэмжээс, стандартын дагуу, шүүсэн усаар төгс хандлан, халуунаар эсвэл мөстэй сонголттой үйлчлэх юм. Takeaway Tea үйлчилгээгг Ази, Европ, Ойрх Дорнодын 10 гаруй хотод амжилттай хэрэгжүүлсэн байна.


Takeaway Tea брэндийн тухай

Дэлхийн хамгийн тансаг цайны брэндүүдийн нэг TWG Tea нь цайг шууд тариалангийн эх үүсвэрээс ханган нийлүүлэх зарчмыг тууштай баримталдаг. Тус брэндийн цайны цуглуулга нь дэлхийд хамгийн өргөнд тооцогдох бөгөөд цай үйлдвэрлэдэг улс орнуудын дээд зэрэглэлийн ургацыг багтаадаг.

Олон улсын хэмжээнд жинхэнэ инновацийн манлайлагч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн TWG Tea нь гараар бүтээсэн онцгой цайны хольцуудын өргөн сонголтоороо алдартай. Үүнд, дэлхийн нэр хүндтэй тариалангуудтай хамтран улирал бүр шинээр бүтээдэг цайны хольцууд багтана. Мөн брэндийн тансаг цайны хэрэгсэл, цайгаар баяжуулсан амттанууд нь TWG Tea-ийн цогц үйлчилгээг бүрдүүлдэг.

2008 онд Сингапурт байгуулагдсан TWG Tea-г Taha Bouqdib (Таха Букдиб), Маранда Барнс (Maranda Barnes), Рит Аум-Стивенард (Rith Aum-Stievenard) нар үүсгэн байгуулсан. Брэнд нь тансаг хэрэглээний цогц концепци хэлбэрээр хөгжиж, өвөрмөц дизайн бүхий цайны Boutique, дэгжин цайны салон болон олон улсын түгээлтийн сүлжээгээр хэрэглэгчдэдээ хүрч байна.

Өнөөдөр TWG Tea нь Лондон, Шанхай, Парис, Токио, Дубай, Хонг Конг, Сөүл, Бангкок, Жакарта, Куала Лумпур, Тайпэй, Манила зэрэг дэлхийн томоохон хотуудыг хамарсан 70 гаруй байршилд үйл ажиллагаа явуулж байна. TWG Tea нь Singapore Airlines, Qatar Airways, Seabourn Cruise Line зэрэг дэлхийн шилдэг зочид буудал, ресторанууд, олон улсын агаарын тээврийн компаниудын тэргүүлэх нийлүүлэгч билээ.

Мөн тус брэнд нь Австрали, Марокко, Португал, Өмнөд Африк зэрэг 40 гаруй бүс нутагт өргөн хүрээний түгээлтийн сүлжээтэй. Дэлхийн хаанаас ч TWG Tea-ийн бүтээгдэхүүнийг онлайн захиалга эсвэл гар утасны албан ёсны аппликейшнаар дамжуулан авах боломжтой.

Тогтвортой ирээдүйн төлөө TWG Tea нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн тогтвортой хөгжлийг эрхэм зорилгоо болгон ажиллаж ирсэн. Ирээдүй хойч үе өнөөдрийн бидний хүртэж буйтай адил чанартай цайг хэрэглэх боломжийг хадгалан үлдээх нь тус брэндийн гол зорилго юм.

TWG Tea нь тогтвортой ирээдүйд өөрийн хувь нэмрийг оруулахын тулд Ур чадвар (Craft), Нийгэм (Community), Хариуцлага (Commitment) гэсэн гурван үндсэн тулгуур зарчимд төвлөрөн ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: TWGTea.com/our-company/sustainability хаягаар авах боломжтой.

Takeaway Tea үйлчилгээгээр цайг нарийн урлал, соёлоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн