Истанбулд батлан хамгаалахын үзэсгэлэн нээгджээ

Туркийн нийслэл Истанбулд олон улсын томоохон батлан хамгаалахын үзэсгэлэн нээгдэж, дэлхийн өнцөг булан бүрээс 1700 гаруй компани оролцож байна. Тодруулбал, “SAHA EXPO” 2026 Олон улсын батлан ​​​​хамгаалах, сансрын үзэсгэлэн Мягмар гаригт (2026.05.05) эхэлсэн бөгөөд таван өдөр үргэлжилнэ. Оролцож буй компаниуд дрон болон батлан хамгаалахын систем зэрэг хамгийн сүүлийн үеийн цэргийн технологийг танилцуулж байна.

Турк улс сүүлийн жилүүдэд дроны томоохон экспортлогч орон болж, батлан хамгаалахын салбар нь хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн жил Япон болон Туркийн засгийн газрууд батлан хамгаалахын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон. Турк нь “NATO”-гийн гишүүн орон юм. Үзэсгэлэнгийн үеэр хоёр улсын албаныхан батлан хамгаалахын тоног төхөөрөмжийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай гэрээ, хэлэлцээнүүдийг солилцжээ. Эрх баригчид Япон, Туркийн хувийн хэвшлийн компаниуд хамтран дрон зэрэг цэргийн технологи хөгжүүлнэ гэж найдаж байна.

Японы Батлан хамгаалахын худалдан авалт, технологи, логистикийн агентлагийн зөвлөх Фүкава Хидэки Туркийн батлан хамгаалахын салбар мэдэгдэхүйц өссөн гэж онцоллоо. Тэрбээр хоёр тал мэдлэг, технологио хуваалцсанаар илүү сайн тоног төхөөрөмж бүтээж чадна гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн