Пулитцерийн шагналын эздийг Даваа гаригт (2026.05.04) тодруулахад “Reuters” агентлаг хоёр төрөлд шагнал хүртлээ.
Тодруулбал, үндэсний сурвалжлагын төрөлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп төрийн эрх мэдлийг улс төрийн өрсөлдөгчдийн эсрэг ашиглаж байсан тухай цуврал нийтлэлээрээ шалгарсан байна. Уг сурвалжлагад прокурор, төрийн албан хаагч нар их сургууль болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад үзүүлсэн дарамтыг баримтаар дэлгэжээ.
Харин сэдэвчилсэн сурвалжлагын төрөлд сэтгүүлч Жефф Хорвиц, Энжен Там нар “Meta” компанитай холбоотой эрэн сурвалжлагаараа шагнал авсан байна. Тэд тус компанийн чатботууд насанд хүрээгүй хүүхдүүдтэй зүй бусаар харилцах боломжтой байсан, мөн хуурамч зар сурталчилгаанаас ашиг олж байсныг илчилжээ.
“The Washington Post” сонин “Нийгэмд тустай үйл хэрэг” төрөлд, “The New York Times” сонин гурван төрөлд тус тус шагнал хүртсэн байна. “Miami Herald”-ын сэтгүүлч Жули К.Браун Жеффри Эпштейний хэргийг сурвалжилсныхаа төлөө тусгай өргөмжлөл авчээ. 1917 оноос олгож эхэлсэн Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагналд тооцогддог юм. “Reuters” агентлаг 2008 оноос хойш нийт 15 дахь шагналаа хүртжээ.