“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Ш.Гэрэлсайхан "Цас бороо"

“Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн олны хүртээл болж байна.

Энэхүү үзэсгэлэнд Улаанбаатар хот болон хөдөө орон, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улс, Хөхнуурын Дээд Монгол, Франц зэрэг улс орнуудаас уран бүтээлчид оролцож буйгаараа онцлог бөгөөд монголын үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өв соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн багш, оюутнууд 70 гаруй уран бүтээлч өөрсдийн оюуны бүтээлээ дэлгэн толилуулж байна.

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцовХүүхдийн урлан бүтээх төвийн багш, Бичиг Соёл боловсролын төвийн гүйцэтгэх захирал Э.Анхбаяр ярихдаа, “Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногийн ням гарагт нээлтээ хийдэг энэхүү үзэсгэлэнг 17 дахь удаагаа зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн хүрээнд “Бийрийн эрдэм” нэртэй уламжлалт бичгийн уралдааныг зохион байгуулдаг. Уг уралдаанд 21 аймаг болон есөн дүүргийн хүүхдүүд оролцдог. Энэ жил 18 аймаг,  есөн дүүргээс 400 гаруй хүүхэд эхний шатанд бүтээлээ ирүүлсэн. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан хүүхдүүд Монголын Үндэсний номын санд хүрэлцэн ирж, уралдаандаа оролцон шилдгүүдээ тодруулсан” гэв.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр Ч.Бямбадолгорын “Эрдэм”, О.Ням-Очирын “Дөрвөн цаг” шалгарсан бол олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн “шилдгийн шилдэг” бүтээлээр Ш.Гэрэлсайханы “Цас бороо” бүтээл тодорсон байна. Мөн Бичиг соёл үзэсгэлэнг санаачлагч Д.Ганбаатар агсны нэрэмжит шагналыг Ц.Тамирын “Хос Уянга” бүтээл хүртжээ.

“Бичиг Соёл” төв Монголын уламжлалт уран бичлэг, хэл бичиг, соёлын өвийг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг Соёл”, “Нэг ертөнц Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм Төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулсаар иржээ.

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

М.Цэнгүүн “Хавар болжээ”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Д.Ариунжаргал “Чингис хааны билиг”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Ц.Аззаяа “Залуу нас”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Б.Ариунбилэг “Сүүлийн хүн” 

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Б.Арсай “Тэнгэр шиг бай”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Стийв Морел “Савын гурван гэм”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

н.Баяр-Эрдэнэ “Галын тахилын ерөөл” 

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Льгденова Ася “Багшийн эрдэм мөнхөд” 

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Б.Чойжамц “Бичиг соёл”

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

П.Алтансүх “Эр хоёр загалын тууж” 

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

“Бичиг соёл-2026” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд 70 гаруй уран бүтээлч оролцов

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн