“Power expo & festival” олон улсын наадамд 10 орны баг, тамирчид оролцоно

Монгол Улсын Засгийн газар 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, эх орноо олон улсад танилцуулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын өдөрлөгүүдийг зохион байгуулж байгаа юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “Power expo & festival-2026” олон улсын наадмыг энэ сарын 8-10-нд 22-ын товчооны Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулна. Энэхүү фестиваль нь 2026 оны нэгдүгээр сард Тайландын нийслэл Бангкок хотноо зохион байгуулсан Азийн автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн шагнал гардуулах ёслолоос “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж байсан юм.

“Power expo & festival” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид оролцоно. Мөн өнгөрсөн жилээс наадмын нэг хэсэг болгон зохион байгуулж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны моделийн шалгаруулалтаа өргөжүүлжээ. Улмаар гаднын 3-5 орноос өндөр зэрэглэлийн моделиуд албан ёсоор хүрэлцэн ирж монгол моделиудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө.

Фестивалийн үеэр олон улсын дрифт шоу, автомашины ёслолын жагсаал, холимог тулаан, автомашины худалдаа, автобусны ур чадварын тэмцээн, экстрим үзүүлбэр зэрэг 16 төрлийн тэмцээн уралдаан, шоуг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн