Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно

Нийт нутгийн зүүн хагаст өнөөдөр үүлэрхэг, хур тунадас орох бол бусад нутгаар багавтар үүлтэй байна. 

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэхийг ЦУОҮШ мэдээллээ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12, Увс нуур, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Улаанбаатар, Багануур орчмоор үүл багасаж, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-11, зарим үед 12-15 метр хүрч ширүүсэн, 9-11 градус дулаан байх юм. Тэрэлж орчмоор үүл багасан, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэн, 7-9 градус дулаан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн