ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн хамаарал бүхий машин уралдаж байсан морьдыг дайрах шахам зэрэгцэн давхиснаас болж цагдаа нарт зэмлүүлжээ

Өнгөрөгч Баасан гарагт /2026.05.01/ Монголын морин спорт уяачдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Дүнжингаравын хурд-2026” хурдан морины уралдаан “Хүй долоо худаг”-ийн Цагаан хөтөл гэх газар болж өндөрлөсөн билээ.

Уг уралдааны үеэр Морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч, “Таван толгой транс ХХК”-ийн захирал Д.Дагвадоржийн хамаарал бүхий машин уралдаж байсан хүүхдүүдийг дайрах шахам зэрэгцэн давхиснаас болж цагдаа нарт зэмлүүлсэн байна.

Аливаа хурдан морины уралдааны үеэр хамгийн их яригддаг асуудал бол унаач хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Гэтэл манай улсад морины уралдаан ард түмний цэнгэлийн зайлшгүй хэрэгцээ атлаа унаач хүүхдийн аюулгүй байдалд төдийлөн анхаарал хандуулдаггүй. Хамгийн наад захын жишээ бол машин мотоциклоор морь дагадаг асуудал юм. Уралдаж байгаа морьд жолоогоо алдаж замаасаа гарах, машин мотоциклоос үргэж унаач хүүхдээ унагаах эрсдэл маш өндөр байдаг. Гэтэл энэ асуудалд дорвитой арга хэмжээ авахгүй хэр нь одоо байтал аа зохион байгуулж байгаа “том толгойнууд” нь үнэтэй машинаараа морьд үргээж хөөх нь хэрээс хэтэрсэн зүйл болов уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн