Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.01/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын гуравдагч хөрш Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр харилцан санал солилцлоо. Тэрбээр хоёр орны газар зүйн байршил алслагдсан хэдий ч эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хоёр улсын харилцааг илүү нягт болгоход анхаарч буйгаа цохон тэмдэглэв. Ялангуяа бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд дан ганц дотооддоо бус бусад улс орнуудтай хамтран ажиллах, чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл Турк улсын ойрын түнш Монгол Улстай хийж буй хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв. Турк улсын Зүүн өмнөд хэсэгт 2023 онд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр Монгол Улс хамт байж, тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлээд цаашид хоёр орны онцгой байдал, бүсчилсэн хөгжил, стандартын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулахаа илэрхийлэв. 

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн