ММСУХ-ны нэрэмжит “Дүнжингаравын хурд-2026” уралддааны хурдан соёолон бариандаа оров. 76 үрээ гарааны зурхайгаас эргэлээ.
Соёолонгийн уралдааны өмнө нээлтийн ёслол болж хурдан морины зүтгэлтнүүдэд дурсгалын зүйлс гаруудав. Түрүүлж, айрагдсан морьдыг танилцуулъя.
Түрүү магнай: Төв аймгийн Заамар сумын уяач Э.Бямбасүхийн халтар. МУАУ Э.Дашчирэв уясан.
Аман хүзүү: Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариуболдын хээр алаг. МУТМУ Т.Ихбаяр уясан. Энэхүү морь нь Өндөр Гэгээний наадмын түрүүлж байжээ.
Айргийн гурав: Увс аймгийн Түргэн сумын уяач С.Анхбаярын хүрэн халзан. МУТМУ М.Цэрэнжав уясан.
Айргийн дөрөв: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын МУМУ Д.Жамъянгийн сартай зээрд. МУАУ Ш.Бадамжунай уясан. Өндөр Гэгээний наадамд айрагдсан.
Айргийн тав: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уяач Х.Нурлатын хул. МУАУ Ш.Бадамжунай уясан. Өндөр гэгээний наадамд айрагдаж, улсын наадамд 12-т хурдалж байжээ.












