Cobrazera өнөөдөр The MongolZ-ийн төлөөх дебют тоглолтоо хийнэ

1xBet-ийн түнш The MongolZ

Цахим спортын “CS2” төрлийн энэ оны эхний том тэмцээн болох “IEM Краков”-ын нэгдүгээр шатны тоглолтууд орон нутгийн цагаар өчигдөр/2026.01.30/ өндөрлөлөө. Эхний шатанд нийт 24 баг өрсөлдөж, үүнээс найм нь дараагийн шатанд шалгарав.

Өнөөдөр тэмцээний хоёрдугаар шат эхэлж байна. “The MongolZ” багийн тухайд А хэсэгт багтсан бөгөөд 21:00 цагаас эхний тоглолтоо “G2” багийн эсрэг хийхээр болжээ.

“G2” багийн тухайд эхний шатанд “Passion UA” болон “Liquid” багуудыг хожиж, энэ шатанд шалгарчээ.

“The MongolZ” багийн тоглолт олны анхаарлыг татаж байна. Учир нь тус баг “Senzu”-ийн оронд “cobrazera”-г авчирсан билээ. “The Huns” багт байсан залуу тоглогчийн хувьд сүүлийн жилүүдэд өсөх ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байсан юм.

Cobrazera өнөөдөр The MongolZ-ийн төлөөх дебют тоглолтоо хийнэ

Хоёрдугаар шатны эхний тоглолтуудаас онцлох нь “Vitality” болон “BC.Game” багуудын тоглолт байна. “S1mple” болон “electronic” гэсэн хуучин цагийн шилдэг хослол португал нөхдийн хамтаар өнөө цагийн дэлхийн шилдэг “Vitality”-ийн эсрэг тулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн