Хүлээлтэд хүрэхгүй байгаа “BC.Game” баг бүрэлдэхүүндээ дахин салхи орууллаа. Тэд энэ удаад М.Азбаяр буюу “Senzu”-г “The MongolZ”-оос зээлээр авч, дөрөв дэх тамирчнаа болгожээ. Мөн баггүй явсан “Scrunk” ирэх хоёр тэмцээнд тав дахь тоглогчоор түр орлон тоглохоор болсон аж.
Welcome @Senzucs to BC Game Esports 🤩@bcgame pic.twitter.com/evENqDHOgd
— BC Game Esports (@BCGameEsports) April 27, 2026
“BC.Game” баг Украины амьд домог “s1mple” болон цагтаа дэлхийн шилдэгт тооцогддог байсан Оросын “electroNic” нар дээр гурван португал тамирчин авчирсан. Харамсалтай нь, багийн ойлголцол, амжилт төсөөлсөн шиг байгаагүй. Тиймээс “MUTiRiS” болон “aragornN” нарыг явуулсан юм.

Нөгөө талд “Senzu” өнгөрсөн хоёрдугаар сараас хойш “Passion UA” багт тоглосон. Гэвч багтаа дэндүү гоёдов. Замналынхаа оргил үеийг тааруухан багт өнгөрүүлэхийг нь харах монголчуудад таатай санагдаагүй. Саяхан л гэхэд баг нь коллежийн оюутнуудад хожигдож, “шившиг” болсон.
Харин одоо “Senzu” болон “s1mple” нар нэгдэж байна. Тэдний эхний тэмцээн тавдугаар сарын 11-нд эхлэх “IEM Atlanta” тэмцээн. Үүний дараа Хятадад “CS”-ийн Азийн аваргад оролцоно.

“BC.Game” багийн бүрэлдэхүүн:
- s1mple
- electroNic
- krazy
- Senzu
- Scrunk
- TaZ (дасгалжуулагч)