МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /РИА Новости/. Францын хөл бөмбөгийн “Пари Сен-Жермен” баг Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээгийн эхний тоглолтод Мюнхений “Бавариа” багийг хожлоо.
Парис хотын “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэн болсон тоглолт 5:4 харьцаагаар талбайн эздийн хожлоор өндөрлөсөн байна. Маш ширүүн өрсөлдөөнтэй болсон уг тоглолтод ПСЖ багаас Хвича Кварацхелия (24 ба 56 дахь минут), Жуан Невеш (33) Усман Дембеле (45+5, 58) нар, германчуудаас Харри Кейн (17, торгуулийн цохилт), Майкл Олисе (41), Дайо Упамекано (65), Луис Диас (68) нар гоол оруулжээ.
Энэ бол Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтын эхний үед 5 гоол орсон анхны тохиолдол юм. Мөн хагас шигшээ тоглолтод 7-гоос дээш тооны гоол орсон анхны тохиолдол боллоо. Хамгийн сүүлд 1994/95 оны улирлын тэмцээний хагас шигшээд “Бавариа” баг “Аякс”-тай тоглохдоо 5 гоол /2:5/ хаалгандаа алдаж байжээ.
Түүнчлэн 2018 оны хагас шигшээ тоглолтод “Ливерпүүл” баг “Рома”-г 5:2 харьцаагаар, 2022 онд “Манчестер Сити” баг “Реал”-ыг 4:3-аар тус тус хожсоноор 7 гоол орж байв.
Энэ удаагийн тоглолтод Оросын хаалгач Матвей Сафонов оролцож, хоёр бөмбөг хаасан байна.
Хариу тоглолт тавдугаар сарын 6-нд Мюнхен хотын “Арена Мюнхен” цэнгэлдэх хүрээлэнд болно.