А.Соболенко шөвгийн наймд хожигджээ

МАДРИД, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн теннисчин Арина Соболенко Мадрид хотноо болж буй Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээний шөвгийн наймын тоглолтод АНУ-ын тамирчин Хейли Баптистад хожигджээ.

Тэмцээний чансааны 30 дугаарт бичигдсэн Х.Баптист 2:6, 6:2, 7:6 (8:6) харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан бөгөөд хагас шигшээд Оросын теннисчин Мирра Андрееватай /9/тоглоно.

Өдгөө 27 настай А.Соболенко 2024 оны 10 дугаар сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр WTA-гийн ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 24 удаа, Их дуулгын тэмцээнүүдэд 4 удаа түрүүлсэн байна.  

Харин 24 настай Х.Баптист дэлхийн чансааны 32 дугаарт бичигдэж байгаа бөгөөд WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд одоогоор түрүүлээгүй байгаа юм. 2025 оны Ролан Гарросын тэмцээний дөрөвдүгээр тойрогт шалгарсан нь Их дуулгад түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт ажээ. 

WTA 1 000 ангилалд багтдаг Мадридын тэмцээн шороон талбайд явагддаг. 8.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний өнгөрсөн оны аварга нь А.Соболенко юм.

Оросын теннисчдээс Динара Сафина (2009), Мария Шарапова (2014) нар Мадридын тэмцээнд түрүүлж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн