ДОРНОГОВЬ: “Хатанбулаг марафон”-д 130 гаруй хүн оролцжээ

Хатанбулаг сумын ЗДТГ-аас нийтийн эрүүл мэндийг дэмжих, хүүхэд залуусын спортын идэвх, санаачилгыг өрнүүлэх зорилгоор “Хатанбулаг марафон-2026”-г өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ.

Насанд хүрэгчид болон хүүхдийн ангилалд нийт 130 гаруй хүн оролцож, шилдгүүдийг тодруулжээ. Багийн дүнгээр Хилийн цэргийн 0168 дугаар анги тэргүүлсэн бол Говьсүмбэр аймгийн тамирчид удаах байрт шалгарсан байна.

Хатанбулаг сумын хүүхэд, залуус нийтийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг бөгөөд сагсан бөмбөг, волейболын төрлөөр амжилт гаргасаар иржээ.

Ташрамд, гүйлтийн тэмцээнд оролцогчдын хамгийн бага нь 8 настай, хамгийн ахмад нь 37 настай тамирчид байна. “Хатанбулаг марафон”-ыг жил болгон тогтмол зохион байгуулахаар болжээ.

ДОРНОГОВЬ: "Хатанбулаг марафон"-д 130 гаруй хүн оролцжээ

ДОРНОГОВЬ: "Хатанбулаг марафон"-д 130 гаруй хүн оролцжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн