Даланзадгад, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 //. Өмнөговь аймгийн хэмжээнд мал төллөлт 43,4 хувьтай байна.
Тус аймагт нийт 2.3 сая толгой мал хаваржиж байгаа бөгөөд үүнээс 946 мянган толгой мал төллөхөөр байна.
Өнөөдрийн байдлаар 349.1 мянган толгой мал төллөж, төл бойжилт 100 хувьтай байгаа талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Төллөсөн малыг төрлөөр нь авч үзвэл, ботго 12,922, унага 4420, тугал 3541, ишиг 204,123, хурга 124,161 байна.
Мал төллөлт өмнөх оны мөн үеийнхээс 10 гаруй хувиар нэмэгджээ.
Малын нийт хорогдол 324 толгой буюу 0.01 хувьтай байгаа бөгөөд тэмээ 17, адуу 14, үхэр 6, хонь 35, ямаа 252 толгой хорогджээ.
Малын тоо толгой, бэлчээрийн даац, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлаас шалтгаан Цогтцэций, Гурвантэс, Ноён, Баян-Овоо суманд хорогдол их байсан бол Даланзадгад, Манлай, Ханхонгор, Сэврэй, Булган суманд дунд зэрэг, Ханбогд, Цогт-Овоо, Баяндалай, Мандал-Овоо, Номгон суманд харьцангуй бага гарчээ.