Генералууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас төрөн гарсан генералуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулав.

Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын генералууд жанжин Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

Монгол Улсад генерал цол олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд 240 цэргийн зүтгэлтэн энэ эрхэм цолыг хүртсэний дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 23, хошууч генерал 128, бригадын генерал 79 байна. Үүнээс 55 генерал чөлөөнд, 20 генерал бэлтгэлд, 64 генерал ажил, үүргээ гүйцэтгэж байгаа аж.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл илэрхийллээ. 

Эрхэм дээд цолны нэр хүнд, мөрдэс бол эх оронч үзэл, эв нэгдэл, эрхэмлэл хүндлэлийн Гэрэгэ юм гэдгийг онцоллоо. Техник, технологийн энэ цаг үе онолын мэдлэгээс гадна, хиймэл оюун, инновац, технологийн өндөр ур чадвар шаардаж байна. Иймд генерал цолны болзол шалгуур, түүнийг даах итгэл найдвар, нэр хүндийн хэмжүүрийг улам бүр өндөрсгөх шаардлага тавигдаж байна. Энэ бол хөгжлийн зүй тогтол юм. Цаг үе юу шаардана, тэр бүхэнд бид бэлэн байх учиртайг тэмдэглэв. 

БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд генерал цолыг анхлан олгосон бөгөөд 2004 оноос энэхүү өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. 

Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн