Зеленский Азербайжанд айлчилж байна

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Бямба гаригт (2026.04.25) Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиевтай батлан ​​​​хамгаалах болон бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар тохиролцсон гэж мэдэгдэв. Украины албаныхны мэдээлснээр агаарын довтолгооноос хамгаалах чиглэлээр туршлага солилцохоор Азербайжан Киевийн албан тушаалтнууд айлчилж байна.

Украин мөн Ираны нисгэгчгүй онгоцны дайралтын аюулд өртөж буй Персийн булангийн орнуудад баг илгээсэн. Учир нь тухайн орнууд Ираны дроны халдлагаас хамгаалах арга замд суралцах сонирхолтой байна. Ингэснээр цаашид Оростой энхийн хэлэлцээ хийх үед Персийн булангийн орнууд Украинд дэмжлэг үзүүлнэ гэж Киев найдаж байна.

Азербайжанд болсон уулзалтын дараа Зеленский “Москва дипломат харилцаанд бэлэн бол Киев тус улстай хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Орос улс Баасан гаригийн оройноос Бямба гаригийн өглөө хүртэл зүүн хэсгийн Днепр хот руу дайрч, таван хүний ​​​​аминд хүрч, 40 гаруй хүн шархадсан гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн