Бээжингийн авто шоу эхэллээ

Дэлхийн хамгийн том авто шоунуудын нэг болох Бээжингийн авто шоу Баасан гаригт /2026.04.24/ эхэллээ. Уг шоунд дэлхийн өнцөг булан бүрээс автомашин болон сэлбэг үйлдвэрлэгчид оролцож, хамгийн сүүлийн үеийн цахилгаан автомашинууд зэрэг 1400 гаруй тээврийн хэрэгслийг танилцуулж байна.

Шатахууны үнэ өсч буйтай холбоотойгоор цахилгаан автомашины эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед оролцогчид цахилгаан болон бусад шинэ эрчим хүчний автомашинуудынхаа чадвар, давуу талыг онцолж байна.

Хятадын хамгийн том цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” л гэхэд 30 хэмийн хүйтэнд хүртэл хурдан цэнэглэх боломжтой системийг танилцуулав. Харин ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” хол зайг өндөр хурдаар туулах чадвартай шинэ загвараа танилцуулж, зочдын анхаарлыг татжээ.

Хятадын зах зээл нь өндөр технологийн бүтээгдэхүүнийг өрсөлдөхүйц үнэ өртгөөр богино хугацаанд хөгжүүлэх боломж олгодог гэдгийг “Nissan Motor”-ын гүйцэтгэх захирал Иван Эспиноса хэлжээ. Мөн Хятадыг технологийн хөгжүүлэлт болон экспортын бааз болгон ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн