Н.Өсөхбаяр шүүх хурал эцэслэгдсэний дараа мэдээлэл өгнө гэв

Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан 2025 оны Үндэсний их баяр наадамд найм даван үзүүрлэсэн Улсын гарьд Н.Өсөхбаярын допингийн маргаантай холбоотой шүүх хурал өнөөдөр (2026.04.24) товлогдсон байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлогдлоо. Дараагийн шүүх хурлыг тавдугаар сарын 11-ний өдөр товлосон байна.

Ингэснээр Н.Өсөхбаярын допингийн маргаантай холбоотой шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж буй юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Н.Өсөхбаярын “Улсын гарьд” цолыг хураан авах тухай зарлиг одоогоор гаргаагүй байна. Иймд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяр “Улсын гарьд” цолтой хэвээр байгаа юм. Тэрбээр өнөөдрийн шүүх хурлын дараа “Дараагийн шүүх хурал тавдугаар сарын 11-ний 11:00 цагт товлогдсон. Хурал болоогүй учраас өгөх мэдээлэл алга. Та бүхнийг хүлээлгэсэнд хүлцэл өчье. Хурал эцэслэгдсэний дараа мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн