, 2026 оны дөрөвдүгээр сарын 22Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар мэдээлэл хийжээ.

Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал дэлхийн газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж, шатахууны үнэ богино хугацаанд өсөж буй. Уг өсөлт нь үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөөлж, ялангуяа тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуй, худалдааны салбарт дарамт үзүүлж болзошгүй байна. Мөн шатахууны үнийн огцом өсөлтөөс үүдэлтэй төсвийн зардал нэмэгдэх эрсдэл үүссэн аж. 

Мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газар шат шатны арга хэмжээг авч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, салбар бүр богино хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн