, 2026 оны дөрөвдүгээр сарын 21Энэ сарын 21-23-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.
Ихэнх нутгаар өнөөдөр солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +4+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16+21 градус, бусад нутгаар +9+14 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +10+12 градус дулаан байна.