Малайзын Борнео арал дээр Ням гаригийн /2026.04.19/ өглөөгүүр гарсан гал түймэрт 1000 орчим айлын байшин сүйдэж, 9000 гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байна. Гал түймэр Сандакан дүүргээс эхлээд асар хурдацтай тархжээ. Хот төлөвлөлт хэт шахуу, байшингуудын хийц нь ихэвчлэн мод болон бусад шатамхай материал байдаг, хүчтэй салхитай байсан зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад гал хурдацтай тархсан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ шахуу баригдсан байшингуудаас шалтгаалаад галын машин ч очиход хүндрэлтэй байсан аж.
Галын шалтгааныг хараахан бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд гал тогоонд хоол хийж байсан гал хяналтаас гарсан байж магадгүй гэж таамаглаж байгаа ажээ.
Гал гарсан эргийн ихэнх хэсэгт Малайзын хамгийн ядуу буурай хүн ам амьдардаг. Ихэвчлэн бага орлоготой, эмзэг бүлгийнхэн, уугуул иргэд, албан ёсны иргэншилгүй хүмүүс тэнд оршин суудаг байжээ. Тус бүс нутгийг галд өртөхдөө амархан гэдгийг эртнээс анзаарч, арга хэмжээ авахыг холбогдох албаныхан сануулсаар ирсэн. Ийм суурин газруудад аюулгүй байдлыг сайжруулах ажил тасралтгүй үргэлжилж буй ч бэрхшээл байсаар байна.