“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 18 //. Багш, сурагчдын гар зургийн “Hugo and color” улсын XVII олимпиадын шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслол өчигдөр Монголын уран зургийн галерейд боллоо.

Тус олимпиад нь багш, сурагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний нийгмийн оролцоо, аливааг харах өнцгийг урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, авьяас чадварыг нь үнэлэх зорилготой юм. Энэ удаагийн уралдаанд улсын хэмжээнд 3700 гаруй бүтээл иржээ. Багш нар мэргэжлийн ур чадвараа дөрвөн төрөлд сорьсон бол сурагчид анги тус бүрээр өрсөлдөж, шилдэг 144 оролцогч алт, мөнгө, хүрэл болон тусгай байрын шагнал хүртсэн байна.

Уралдааны хамгийн том шагнал болох МУБИС болон Дүрслэх урлагийн академид суралцах эрхийн бичгийг 12 дугаар ангийн шилдэг бүтээл туурвисан сурагчид гардан авлаа. Уралдаанд 21 аймаг болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар, 1-12 дугаар ангийн сурагчид оролцсон бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей, “Hugo and color” төв болон боловсрол, урлагийн чиглэлийн 10 гаруй байгууллага хамтран зохион байгуулжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд, залуусын уран зураг сонирхох хүрээг тэлж, багш, сурагчдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгааг зохион байгуулагчид онцолсон юм. 

Шилдэг бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн