Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

Улаанбаатар хотыг шинэ нисэх буудалтай холбох стратегийн ач холбогдол бүхий Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлын 84 хувийг гүйцэтгээд байна.

Төслийн эхний үе шатны доод бүтцийн ажил 98 хувьтай байгаа нь дараагийн шатны ажлыг эрчимжүүлэх нөхцөл бүрдсэнийг Зам тээврийн яам мэдээлэв.

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндий хүртэлх трассын дагуу бүтээн байгуулалтын явцыгтай танилцлаа. Тухайлбал, Багахангай өртөөний өргөтгөл, 38-42 км-т хийж буй гүн ухмалын газар шорооны ажил, 43 болон 66 км-т барьж буй төмөр бетон гүүрийн барилга угсралт, мөн авто замтай огтлолцох хэсгийн ажлын явцыг сонирхсон юм. Энэ үеэр ажлын хэсгийнхэн төслийн явцад тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид хийх ажлын талаар санал солилцон, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, байгууллагын уялдаа холбоог сайжруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 25-нд эхлүүлсэн энэ төсөл нь нийслэлийг олон улсын шинэ нисэх буудалтай төмөр замаар холбож, тээвэр, ложистикийн урсгалыг нэмэх стратегийн чухал дэд бүтэц болох юм.

Төслийг хэрэгжүүлэгч “Монголын төмөр зам” ТӨХК-иас бүтээн байгуулалтыг үе шаттай эрчимжүүлж, төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулахаар зорьж байгааг дарга удирдлагууд, инженер техникийн ажилчид нь онцолжээ. 

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхэд хамтран ажиллана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн