Японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоц Тайванийн хоолойд нэвтэрсэн нь Хятадын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байгаа хэрэг гэж Бээжин мэдэгдэж байна.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гуо Жиакун “Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаарх буруу мэдэгдэл нь хоёр талын харилцаанд ноцтой хохирол учруулсан. Гэтэл Япон цэргийн хүчээ гайхуулж, санаатайгаар өдөөн хатгалга хийх зорилгоор хөлөг онгоцоо Тайванийн хоолойд илгээсэн нь үүнийг улам дэврээж байна. Тайванийн асуудал нь Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, түүнчлэн Хятад-Японы харилцааны улс төрийн үндэс суурьтай холбоотой давж болохгүй улаан шугам” гэжээ.
Мөн Хятад улс Японы талыг алдаагаа нухацтай бодож, үг, үйлдэлдээ болгоомжтой хандахыг уриалж байна гэв.