Орос улс Азербайжанд нөхөн төлбөр олгох болсон тухай албаныхан Лхагва гаригт /2026.04.15/ мэдэгдэв. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сард Чеченийн нийслэл Бакугаас Грозный руу нисч байсан Азербайжаны агаарын тээврийн онгоц Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчний цохилтод өртсөн. Улмаар тус онгоц Казахстаны баруун нутаг дэвсгэрт осолдож, 62 зорчигчоос 38 нь амиа алдсан юм. Энэ хэрэг хоёр орны хооронд дипломат маргаан дэгдээж байсан бөгөөд хэрэг гарснаас бараг 16 сарын шийдвэрт хүрч байна.
Орос, Азербайжаны Гадаад хэргийн яамдын хамтарсан мэдэгдэлд “нөхөн төлбөр төлөх зэрэг зохих тохиролцоонд хүрсэн” гэж онцолсон байв.
Мөн уг осол нь “Оросын агаарын довтолгооноос хамгаалах системийн санамсаргүй цохилтын үр дүн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн” байна. Гэхдээ одоогийн байдлаар хэр хэмжээний нөхөн төлбөрийг Азербайжанд олгох нь тодорхойгүй байна.
Эхэндээ Орос улс онгоцны ослын хариуцлагыг хүлээхээс зайлсхийх гэж оролдсон. Энэ нь Ильхам Алиевыг уурлуулж, “Москва үнэнийг нуухыг оролдож байна” гэж буруутгасан юм. Владимир Путин дараа нь Алиевтай уулзаж, Оросын пуужин ослын шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Улмаар өнгөрсөн аравдугаар сард хоёр орны харилцаа дээрдэж эхэлсэн байна. Өдгөө Казахстанд мөрдөн байцаалт үргэлжилж байна. Эхний үр дүнгээс харахад онгоц пуужингийн хэсгүүдэд оногдсон гэж тогтоогджээ. Гэхдээ эдгээр хэсгүүд хаанаас ирсэн нь хараахан тодорхойгүй байна.