МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос Анжелес-2028” олимпод Монголын багийг ахална

Монголын Үндэсний Олимпын Хорооны IX чуулганаар сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр “Олимпик хаус”-т анхны хурлаа зохион байгуулжээ.

Тус хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталсны нэг нь 2028 онд АНУ-ын Лос Анлежесын олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчийн томилсон шийдвэр байлаа. Тодруулбал, “Лос Анжелес-2028” зуны олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилсон байна. Түүний хувьд 1.6 жилийн өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч, нэг сарын өмнө МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм.

Мөн МҮОХ-ны гишүүдийн хурлыг ирэх сарын 7-нд зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, ерөнхий менежерийн орон тоог нэмэхээс гадна МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар шийдвэрлэжээ. 

МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос Анжелес-2028” олимпод Монголын багийг ахална

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн