Японд нисэх онгоцонд пауэрбанк ашиглахыг хоригложээ

 Япон улсад нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч (пауэрбанк) ашиглан төхөөрөмж цэнэглэхийг хоригложээ. 

Шинэ журам дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ба нисэх онгоцонд суухдаа гар тээшинд хоёроос илүүгүй пауэрбанк авч орохыг зорчигчдод зөвшөөрөх ажээ. Харин 160 ватт-цагаас (Wh) дээш хүчин чадалтай зөөврийн цэнэглэгчийг онгоцонд авч орохыг зөвшөөрөхгүй. Зөөврийн цэнэглэгчийг ачаанд хийхийг хориглосон одоогийн журам хэвээр хэрэгжинэ. 

Дээрх журмыг дөрөвдүгээр сарын 14-нд болсон Засгийн газрын хуралдааны дараа зарласан байна. Японы Тээврийн сайд Тэцүо Канеко зөөврийн цэнэглэгчээс утаа гарах, гал авалцах тохиолдол удаа дараа гарсантай холбогдуулан ийнхүү аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгааг мэдэгджээ.

Зорчигчдод онгоцны бүхээгт байх эсвэл нисэх онгоцны буудлын залгуураар электрон төхөөрөмжөө цэнэглэхийг эрх баригчид зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн