IEM Krakow 2026: Азийн шилдэг The MongolZ бэлэн үү?

Олон жилийн турш цахим спортын фенүүд “Counter Strike”-ийн шинэ улирал Польшийн Катовице хотоос эхэлдэг гэдгийг мэддэг байв. ESL Major Series One Katowice 2014 тэмцээнээс эхлээд Intel Extreme Masters Katowice 2025 хүртэл энэ хот 11 томоохон тэмцээнийг, түүний дотор гурван Мэйжорыг зохион байгуулсан билээ. Харин 2026 оноос “Counter-Strike”-ийн шинэ улирал Краков хотоос эхлэх гэж байна.

Энэхүү шийдвэрийн шалтгаан ойлгомжтой. Аялал жуулчлалын хувьд Краков нь Катовицегоос илүү сонирхол татах хот тул үзэгчдийн тоо ч нэмэгдэх хүлээлттэй. Түүнчлэн 1971 онд баригдсан Spodek Arena нь 2014 онд ашиглалтад орсон орчин үеийн Краков дахь TAURON Arena-тай өрсөлдөх боломжгүй болсон. Шинэ аренатай байгуулсан гэрээ хэдэн жилээр хийгдсэн тул тэмцээнийг зохион байгуулагч ESL нь IEM Krakow-ыг ирэх жилүүдэд рекорд үзэгчтэй, шинэ түвшинд хүрнэ гэж үзэж байна.

Байршил өөрчлөгдсөн ч өрсөлдөөний чанарт нөлөөлсөнгүй. IEM Krakow 2026 нь урьдын адил Tier 1 ангиллын тэмцээн хэвээр үлдэж, 1,250,000 ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 24 баг оролцоно. Мөн ESL Pro League-ийн хамтаар энэ тэмцээн ESL Grand Slam цувралд багтдаг. Энэхүү цувралд дөрвөн түрүү хүртсэн багт нэг сая ам.долларын үнэтэй алтан гулдмай гардуулна. Одоогоор Vitality хоёр, FURIA болон Spirit тус бүр нэг түрүүтэй байгаа тул эдгээр багуудын хувьд уг тэмцээн онцгой ач холбогдолтой.

IEM Krakow 2026 тэмцээний формат, оролцогчид

Эхний шатанд Play-In урилгаар оролцож буй 16 баг хэсгийн шатанд шалгарах 8 эрхийн төлөө өрсөлдөнө. Дараагийн шатанд шууд урилга авсан шилдэг 8 баг болон Play-In-ээс шалгарсан 8 баг плей-оффт хэн орох ёстойгоо шийднэ. Харин эцсийн шатанд хамгийн шилдэг багууд IEM Krakow-ийн анхны аварга цолны төлөө өрсөлдөнө.

Хуваарь:

  • 1-р сарын 28–30: Play-In шат
  • 1-р сарын 31 – 2-р сарын 3: Хэсгийн шат
  • 2-р сарын 6–8: Плей-офф шат

Урилгуудыг Valve-ийн 1-р сарын дэлхийн чансаанд үндэслэн олгожээ.

Хэсгийн шатанд шууд шалгарсан 8 баг:

  • FURIA
  • Vitality
  • Falcons
  • Spirit
  • NAVI
  • MOUZ
  • FaZe Clan
  • The MongolZ

Play-In шатнаас эхлэх 16 баг:

  • Aurora
  • B8
  • Legacy
  • G2
  • Team Liquid
  • 3DMAX
  • Astralis
  • PARIVISION
  • HEROIC
  • paiN Gaming
  • FUT Esports
  • NiP
  • Passion UA
  • BC.Game
  • NRG
  • GamerLegion

Сонирхолтой нь урилга авсан 24 багийн хэн нь ч тэмцээнээс татгалзаагүй. Харин нэг өөрчлөлт гарсан нь BC.Game баг SAW-ийн оронд оролцож байна. Учир нь тус баг Португалын багийн гол бүрэлдэхүүн болох MUTiRiS, krazy, aragornN нарыг худалдан авч, урилгын эрхийг албан ёсоор шилжүүлэн авсан. Мөн энэ багт домогт  “s1mple” багтаж буй нь сонирхол татаж байна.

IEM Krakow 2026-ийн аварга хэн байх вэ?

Түрүүлэх магадлал хамгийн өндөр гурван багийг онцолъё.

Vitality

Францын энэ баг 2025 онд хоёр Мэйжорыг оролцуулаад нийт 11 цом хүртсэн бөгөөд улирлын завсарлагаанаар бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулаагүй. Тиймээс тэднийг энэ тэмцээний гол фаворит гэж үзэхээс өөр аргагүй. Vitality-г зөвхөн тэд өөрсдөө зогсооно.

Spirit

Хэрэв ZywOo болон Vitality байгаагүй бол 2025 оны шилдэг багаар Spirit байх бүрэн боломжтой байлаа. Харин donk дэлхийн номер нэг тоглогчийн титмийг зүүх байв. Амжилтгүй үеэсээ сургамж авсан Spirit баг ахлагч chopper болон дасан зохицож чадаагүй zweih нарыг сольж, туршлагатай magixx болон zont1x-ийг эргүүлэн авчирсан. Энэхүү өөрчлөлт нь тэднийг амжилт үзүүлэх гол түлхэц байж магадгүй.

The MongolZ

Азийн шилдэг CS2 баг улирлын эхний тэмцээн болох BLAST Bounty Winter 2026-д оролцоогүй. Энэ хугацаанд тэдний гол зорилго нь Senzu-гийн оронд ирсэн шинэ тоглогч cobrazera-г багтаа уусгах явдал байлаа. Хэрэв энэ үйл явц амжилттай болсон бол амарсан, шинэчлэгдсэн 1xBet-ийн түнш The MongolZ бусад фаворитуудын гараас IEM Krakow 2026-ийн цомыг булаан авах бүрэн боломжтой.

Анхаарах ёстой битүү морьд

FURIA, Falcons, NAVI багуудыг бас орхиж болохгүй. Хэрэв гол фаворитуудын аль нэг нь эрт хасагдвал эдгээр багийн аль нь ч аварга болж мэднэ.

IEM Krakow 2026 тэмцээн 1-р сарын 28-нд эхэлнэ. Харин 1-р сарын 31-ээс эхлэн монголчуудын баг The MongolZ-ийг хамтдаа дэмжицгээе!

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн