KIST-ийн тэтгэлэгт магистрын хөтөлбөрт нэг оюутан сонгон шалгаруулна

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 //. JCI Progress салбар байгууллага, Монгол Улсын “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба  БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /KIST/, болон JCI Wonju салбар байгууллагатай хамтран магистрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт бодит хувь нэмэр оруулах, “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн судалгааны хүрээлэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор KIST-ийн бүрэн тэтгэлгээр БНСУ-ын KIST School /UST/-д 2026 оны 9 дүгээр сард эхлэх магистрын хөтөлбөрт нэг оюутныг сонгон шалгаруулна.

Суралцах чиглэл

  • Хүнсний биотехнологи
  • Иргэний болон байгаль орчны инженерчлэл
  • Биотехнологи

Тэтгэлгийн нөхцөл

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байр
  • Сар бүрийн амьжиргааны тэтгэлэг /ойролцоогоор 1.000.000 вон/

Тавигдах шаардлага

  • Эцэг, эх хоёулаа Монгол Улсын иргэн байх
  • Дээрх чиглэлээр бакалаврын зэрэгтэй /эсвэл 2026.05.31-ний дотор төгсөх/
  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш
  • Төгсөөд “Агро-сити” бүсэд ажиллах үүрэг хүлээх
  • Гадаад хэлний шалгалтын оноо: IELTS 6.0, TOEFL 80, TOPIK 4 болон түүнээс дээш

Бүрдүүлэх материал

  • Анкет, элсэлтийн өргөдөл, дагалдах захидал
  • Диплом, транскрипт /CGPA-тай/
  • Иргэний үнэмлэх, паспортын хуулбар
  • Хөтөлбөрийн тодорхойлолт
  • Хэлний шалгалтын албан ёсны оноо
  • Хоёр тодорхойлолт /мэргэжлийн багшаас/
  • Суралцах төлөвлөгөө /2000 хүртэл үг/
  • Гурван үеийн намтар
  • Эрүүгийн хариуцлагын тодорхойлолт /E-Mongolia/

Дээрх мэдээллийг зөвхөн монгол-солонгос эсхүл монгол-англи хэлээр бөглөнө. Мөн бүх бичиг баримтыг нэг PDF файл болгож [email protected] хаягт илгээнэ. /[email protected] хаягийг СС хийх аж. 

Сонгон шалгаруулалт:

Энэ сарын 25-ныг хүртэл материал хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт хоёр үе шаттай ба эхний шатанд тэнцсэн өргөдөл гаргагчдад 2026 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө ярилцлагын мэдээллийг цахим шуудангаар илгээнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн