Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Эрүүл мэндийн улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан тус албаны удирдах бүрэлдэхүүн, харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагч нарт сургуулийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр  мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Энэ үеэр Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням "Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зохион байгуулалт, анхаарах асуудал", Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн "Гамшгийн эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөлт",  Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэижлтэн, дэд хурандаа  Б.Алтан-Очир"Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, анхаарах асуудал",  мөн газрын ахлах мэргэжидтэн, ахмад Т.Батбаатар "Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, бэлэн байдал",  Захиргаа, эрхзүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Хонгор  "Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвээр мэдээлэл хийж, бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан юм. 

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ

Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын 80 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа.

Сургуулийн бэлтгэл ажлыг хангах мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн