Шашин соёлын 700 гаруй дурсгалыг дэлгэлээ

Судлаач, цуглуулагч Ц.Батсайханы “Монголын шашин соёлын өв дурсгал” цуглуулгын үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2026.4.10/ нээлтээ хийжээ. Тэрбээр 70 орчим жилийн турш шашин, соёлыг үгүйсгэж ирсэн түүхэн цаг үеийн дараа ховордож эхэлсэн бурхны шашны холбогдолтой эд өлгийн зүйлсийг олон жилийн турш цуглуулжээ.

Үзэсгэлэнд монголын шашин, соёлтой холбоотой шүтээн уран зураг, зан үйлд зориулсан монгол зураг, модон барын хэвлэмэл бүтээл, бурхны уран баримал зэрэг 700 гаруй ховор үзмэрийг багтаажээ.

Нээлтийн үеэр Ц.Батсайхан “Монголд шашин гурван удаа дэлгэрсэн гэж үздэг. Хүннүгийн үе, XIII зуун, XVII зуунд дэлгэрч байсан бол XX зуунд тодорхой хугацаанд тасалдсан. Харин 2000 оноос хойш дахин сэргэж, дөрөв дэх удаагаа дэлгэрч байна гэж хэлж болно” хэмээн онцолсон юм. Мөн XX зуунд шашин хэлмэгдэж, сүм хийд, эд өлгийн зүйлс устаж үгүй болсон ч ард иргэдийн дунд хадгалагдан үлдсэн үнэт өвийг цуглуулсан байна. Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн зарим нь айл өрхийн авдрын ёроолоос олдсон ховор дурсгалууд аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн