Алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичлэгийг анх удаа бичиж толилуулав

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 //. Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Найрамдал дружба” үйл ажиллагаа ОХУ-ын Красноярск хотноо боллоо.

Уг үйл ажиллагааны үеэр уран бичлэгийн олон улсын “Бичиг үсгийн гоо сайхан” үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнд Монгол, ОХУ, Сауди Араб, Энэтхэг, Хятад, Япон, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийт 150 гаруй уран бичээч оролцжээ.

Үзэсгэлэнд “Монголын Зохиомжит Уран Бичлэгийн Холбоо”-ны уран бичээчид оролцон “Перформанс каллиграф арт”-ын төрлийг багаараа, алтай ятга хөгжмийн аялгуунд анх удаа бичиж толилуулсан байна.

Алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичлэгийг анх удаа бичиж толилуулав

Энэ үеэр Монгол Улсын Соёлын элч, “Титэм-Арт” академийн тэргүүн, уран бичээч Э.Ариунболд хэлэхдээ, “Хамтран зүтгэж оролцсон “Титэм-Арт” академийн харьяа ОХУ-ын Буриад Улс дахь “Титэм-Арт” студийн тэргүүн Булгутова Арюна, Бато Жаргаловна, Трофимова Ирина Анатольевна, Тулонова Аюна Баяновна зэрэг эрхэм хүндэт буриад шавь нартаа гүн талархал илэрхийлье. Монгол Улсаас хүрэлцэн ирсэн алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв болон түүний эрхэм шавь нарт баярлалаа. ­Олон хүний зүрх сэтгэлийг хөндөж хөглөсөн, дотоод сэтгэхүйд нь хүрсэн сайхан ёслол боллоо” хэмээв.

Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Красноярск хотын Гадаад Харилцааны газрын захирал Макин Денис Сергеевич, Оросын Уран зургийн академийн хүндэт академич, философийн шинжлэх ухааны доктор, профессор, уран зураач Шишин Михайлович Юрьевич, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний музейн захирал Татьяна Анатольевна Боронуева нарын хүндэт зочид оролцжээ.       

Алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичлэгийг анх удаа бичиж толилуулав

Алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичлэгийг анх удаа бичиж толилуулав

Алтай ятга хөгжмийн аялгуунд уран бичлэгийг анх удаа бичиж толилуулав

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн