А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ

Монголын урчуудын эвлэлийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Олон улсын “Норд арт” фестивалийн Гранпри шагналт уран барималч А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотын Бенчакитти паркт тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны санаачилгаар байрлуулжээ.

“Эр хоёр загал” уран бүтээл нь “Чингисийн эр хоёр загал” туужаас сэдэвлэсэн бөгөөд энэхүү уран бүтээлээрээ Монгол Улс, Тайландын Хаант Улсын харилцан ойлголцол, зэрэгцэн оршихуйг бэлгэдэн дүрсэлжээ. 

Бенчакитти парк нь долоо хоногт 13,000-15,000 орчим хүн очиж амарч, спортоор хичэллэдэг Бангкок хотын төв хэсэгт байрлах томоохон паркын нэг юм.

“Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг баримлууд бүтээсэн А.Очирболдын “Ухамсар” бүтээл дэлхийн 192 орны бүтээлээс сонгогдон, Нью Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдэж байсан билээ. 

Хөшөө байрласан Бенчакитти паркын хаяг: https://maps.app.goo.gl/2DzJqpaA2kD2LfRm7 

А.Очирболдын “Эр хоёр загал” уран бүтээлийг Бангкок хотын Бенчакитти паркт байрлуулжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн