“The HUNS”, “Senzu”-ийн баг Мэйжорын эрх авч чадсангүй

Цахим спортын “CS2” төрлийн энэ оны эхний Мэйжор ирэх зургадугаар сарын 02-ны өдөр Герман улсын Кёльн хотноо эхэлнэ. Ирэх Мэйжорт 32 баг оролцох бөгөөд багуудын нэрс өнөөдөр/2026.04.06/ албан ёсоор бүрэн тодорлоо.

Өмнө нь Мэйжорын эрх олгох тэмцээн болж, багууд тэндээс эрхээ авдаг байв. Гэвч тоглоомыг хөгжүүлэгч “Valve” үүнийгээ өөрчилж, багуудыг тоглолт бүрээсээ чансааны оноо цуглуулах тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд багууд хожвол оноогоо нэмж, хожигдвол хасагддаг болсон. Өөрөөр хэлбэл, Мэйжорын эрхийн төлөө зүтгэж буй багуудын хувьд тоглолт бүр чухал болсон.

Хамгийн том дуулиан нь өнгөрсөн оны Мэйжорын дэд аварга “FaZe” баг эрхээ авч чадсангүй. Угтаа тэд өчигдөр “HLC Belgrade PRO” тэмцээнд түрүүлэхэд л эрхээ авах байв. Харамсалтай нь, Германы “BIG” багт 1-2 гэсэн харьцаатай хожигджээ. Харин “BIG” ирэх Мэйжорыг зорихоор болов.

"The HUNS", "Senzu"-ийн баг Мэйжорын эрх авч чадсангүй

Бүрэлдэхүүндээ дорвитой өөрчлөлт хийгээгүй удсан “FaZe”-ийн дараагийн алхам юу вэ гэдэг анхаарал татаж байна. Багийн ахлагч “karrigan”-ийг зодог тайлах эсэхийг фэнүүд нь хүлээж байна гэх.

Мөн “Senzu”-ийн шинэ баг “Passion UA” баг Мэйжорын эрхээ авч чадсангүй. Тэд өчигдөр “Urban Riga Open” тэмцээнд түрүүлэхэд л хангалттай байлаа. Гэвч “Sangal”-ийг барсангүй. Тэд хожигдсоноор “Liquid” баг эрхээ хадгалж, үлдэв.

"The HUNS", "Senzu"-ийн баг Мэйжорын эрх авч чадсангүй

Монголын “The HUNS” баг ч эрхээ авч, чадаагүй. “XSE GangKui Cup” гэх тэмцээн Шанхайд болж, “The HUNS” баг Хятадын “TYLOO”-д хожигдсон нь Мэйжорын үнэтэй байжээ.

"The HUNS", "Senzu"-ийн баг Мэйжорын эрх авч чадсангүй

Ийнхүү ирэх Мэйжорт Монголоос ганцхан “The MongolZ” л өрсөлдөхөөр боллоо. Азийн тэргүүн баг тэдний хувьд гуравдугаар шатнаас тоглож, эхэлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн