“Артэмис II” хөтөлбөрийн нисгэгчид саран дээрх тогоог багийн ахлагчийнхаа талийгаач эхнэр Кэрроллийн нэрээр нэрлэх санал дэвшүүлжээ

Артэмис II” хөтөлбөрийн сансрын нисгэгчид саран дээр нэр аваагүй хоёр тогоог ажигласны дараа нэгийг нь хөлгийнхөө нэрээр нөгөөг нь багийн ахлагчийн талийгаач эхнэр болох Кэрроллийн нэрээр нэрлэх санал гаргажээ.

Кэрролл нь нярайн эрчимт эмчилгээний тасагт сувилагч байсан бөгөөд бусдад туслахад амьдралаа зориулсан нэгэн байжээ. Өдгөө “Артэмис II” хөтөлбөрийн сансрын нисгэгчдийн багийн ахлагч Вайзман хоёр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа аж. Энэхүү шийдвэрийг багийн гишүүд дуу нэгтэйгээр зарласан бөгөөд олон нийтийн сүлжээнд олон нийт “Талийгаач үнэхээр сар руу очоод буцаад ирэх хэмжээний хайрлагдсан нэгэн байж” хэмээн хүндэтгэл илэрхийлжээ.

Эх сурвалж: Today

“Артэмис II” хөтөлбөрийн нисгэгчид саран дээрх тогоог багийн ахлагчийнхаа талийгаач эхнэр Кэрроллийн нэрээр нэрлэх санал дэвшүүлжээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн