БНАСАУ пуужин харважээ

СӨҮЛ, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /Yonhap/. Умард Солонгосын нийслэл Пёньян хот орчмоос ямар ангиллынх болох нь тодорхойгүй пуужинг мягмар гарагт харвасан тухай Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний командлал мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын иргэд Умард Солонгос руу дрон хөөргөсөн явдалд харамсаж буйгаа илэрхийлснээс нэг хоногийн дараа пуужин харвасан байна. 

Тус улсын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос өнөөдөр мэдээлэхдээ, өчигдөр өглөө Пёньян орчмоос харвсан пуужинг илрүүлсэн бөгөөд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын байгууллагууд хамтран дүн шинжилгээ хийж байна гээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 

Мягмар гаргийн өглөө хийсэн гэж таамаглаж буй туршилтын үеэр пуужин харваснаас хойш удалгүй унаж амжилтгүй болсон байх магадлалтай байна. 

Даваа гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён тус улсын хоёр иргэн Умард Солонгос руу дрон хөөргөсөн асуудалд харамсаж байгаагаа илэрхийлээд, эдгээр үйлдэл нь хоёр орны хооронд шаардлагагүй цэргийн хурцадмал байдал үүсгэлээ гэж мэдэгджээ. 

Умард Солонгос хамгийн сүүлд гуравдугаар сарын 14-нд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан хаврын ээлжит сургуулилалт болж байх үеэр  Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харваж байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн