“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шинэ улирлын тоглолтод оролцож буй “Хасын Хүлэгүүд” баг эхний ялалтаа байгууллаа.

Тодруулбал, тэд өчигдөр Хонконгийн “Сөүт Чайна атлетик” багийн талбайд зочилж, 86:84-өөр өрсөлдөгчөө буулган авсан юм. Уг тоглолтод Иан Миллер 27 оноо, 3 самбар, 4 дамжуулалт, Б.Барсболд 16 оноо, 5 дамжуулалт, Жорди Чиманга 19 оноо, 13 самбараас бөмбөг авснаар багаа манлайлав.

Тэд хэсгийн дараагийн тоглолтоо 19-нд Тайванийн “Нью Тайпэй Кингз”, 21-нд Тайванийн өөр нэг баг болох “Таоюань Пауйан Пайлотс”-ын талбайд зочилно. Харин ирэх сарын 5, 7, 8-нд дээрх гурван багийн эх орондоо хүлээн авна.

Энэ удаагийн лигт Тайванийн хоёр, Монгол, Хонконг, Индонез, Тайланд, Малайзаас тус бүр нэг баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. 

“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

“Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн