“АПУ, Скайтел”, “Хамаг монгол” багууд ээлжит ялалтаа авлаа

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын долоодугаар тойргийн сүүлийн хагас барилдаанд “АПУ, Скайтел” баг “Од групп” багтай учраа тааран барилдсанаа “АПУ-Скайтел” баг 14:11-ээр ээлжит ялалтаа авч, шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч үлдлээ.

“АПУ-Скайтел” багт улсын арслан Б.Орхонбаяр /5/, улсын харцага Б.Цэдэнсодном /2/, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун /2/, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар /3/, аймгийн арслан Э.Баасанжав /2/, нийт 14 даваа авчээ.

Харин “Од групп” багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Д.Хүдэрбулга /3/, улсын харцага М.Бэлгүтэй /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын харцага Г.Ганхуяг /1/, улсын өсөх идэр начин Б.Түмэндэмбэрэл /3/, аймгийн арслан Х.Наранбаяр /0/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Батбаяр /0/, нийт 11 даваа авсан байна.

“Хамаг монгол” баг, “Хүлэгү” багтай учраа тааран барилдсанаас “Хамаг монгол” баг 20:5-аар ээлжит ялалтаа авч, шигшээ дөрвөн багийн нэгээр шалгарч үлдлээ.

“Хамаг монгол” багт улсын заан Б.Бат-Өлзий /4/, тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Төмөрбаатар /1/, улсын харцага О.Наранбаатар /5/, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул /4/, аймгийн арслан Ө.Батсуурь /3/ тавдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Б.Цагаанбанди /0/, аймгийн арслан Г.Цоггэрэл /3/ нар нийт 20 даваа авчээ.

Харин “Хүлэгү” багт улсын заан Б.Серик /2/, аймгийн арслан Е.Көптилек /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /1/, цэргийн арслан Б.Өлзийсайхан /1/ нар бүрэлдэхүүн дутуу барилдаж нийт таван даваа авсан байна.

Өнөөдөр Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаантай.

“АПУ, Скайтел”, “Хамаг монгол” багууд ээлжит ялалтаа авлаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн