Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төсөл боловсруулж байна

Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүсээр тодорхойлж, эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдаа болон экспорт боловсруулах бүс, аж үйлдвэр, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс зэргээр нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулж байна.

Мөн эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг шуурхай, уян хатан байдлаар хангах үүднээс чөлөөт бүс байгуулах өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт өгөх, удирдлагын тогтолцоо төвлөрсөн, бие даасан удирдлагатай байх, үйл ажиллагаанд уян хатан, шийдвэр гаргах эрх хэмжээг зохицуулах, төрийн үйлчилгээг “нэг цонхны үйлчилгээ”-ний зарчимд тулгуурлаж, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон холбогдох мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, маргаан хянан шийдвэрлэх бие даасан шүүхийн тогтолцооны зохицуулалт зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж байгаа юм.

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь чөлөөт бүсийг эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй хүргэх, эрсдэлд суурилсан хяналтын системд шилжүүлэн зөвшөөрөл болон мэдээллийг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх ач холбогдолтой.

Уг хуульд дээрх зарчмын шинжтэй өөрчлөлтийг оруулснаар Монгол Улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлэн эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, эргэлтийг сайжруулах, улс орны хөгжлийг хурдасгах, улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн хөгжлийг дагасан хотжилт, бүтээн байгуулалт, дэд бүтэц, үйлдвэржилт, хүн амын төвлөрлийг сааруулахад чухал ажээ. 

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төсөл боловсруулж байна

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайн хуулийн төсөл боловсруулж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн