ӨМНӨГОВЬ: Түмэн тэмээний баярын үеэр нислэгийн хямдрал зарлалаа

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 23 //. Тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, говийн аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилготой “Түмэн тэмээний баяр-2026”-ыг хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.

Баярын өдрүүдээр МИАТ компани Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нислэгийн тийзэд хямдрал зарласан байна. 

Тодруулбал, 2026 оны хоёрдугаар сарын 1-6-ны өдрүүдэд Даланзадгад–Улаанбаатар чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнэ 188,100 төгрөг байх бол хоёрдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар–Даланзадгад чиглэлийн нэг талын тийзний эхлэх үнийг 193,050 төгрөгөөр тогтоохоор төлөвлөжээ.

Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн