Путин олигархиудаас санхүүжилт нэхэв

ОХУ-ын ерөнхийлөгч Путин олигархиудыг эх орныхоо дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй батлан хамгаалахын салбарт хандив өргөхийг хүслээ. Донбассын үлдсэн хэсгийг бүрэн эзлэх хүртлээ Путин Украин дахь дайнаа зогсоохгүй гэж шинжээчид таамаглаж байна.

Түүний хүсэлтийн хариуд дор хаяж хоёр бизнес эрхлэгч санхүүжилтийн амлалт өгчээ.

Кремлийн батлан ​​​​хамгаалах төсөв өнгөрсөн жил 42 хувиар өсч, 13.1 их наяд рубль хүрчээ. Тус улс татвараар дамжуулан эдийн засгаа тогтворжуулахыг эрмэлзэж байна.

Хэрвээ рублийн ханш суларсаар байвал ОХУ энэ жил гэнэтийн ашгийн татварын талаар дахин бодож үзнэ гэж Эдийн засгийн сайд Максим Решетников мэдэгджээ. ОХУ 2023 онд зарим томоохон компаниудад гэнэтийн ашгийн 10 хувийн татварыг ногдуулсан юм. Энэ нь нэг удаагийн татвар байсан бөгөөд төсөвт 320 тэрбум рубль төвлөрүүлж байв.

Кремль энэ оны нэгдүгээр сард жижиг, дунд бизнес эрхлэгчдээс гурван жилийн хугацаанд нэмэлт 600 тэрбум рубль босгохын тулд НӨАТ-ыг 22 хувь хүртэл нэмэгдүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн