Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад төрийн далбаа гардууллаа

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баярын санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй төрийн далбаа ЕБС-иудад гардуулах, мандуулах хөтөлбөрийн нээлт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Хөтөлбөрийг 2026 онд төрийн болон өмчийн ерөнхий боловсролын 147 сургуульд хэрэгжүүлнэ. Ингэснээр сурагчдын эх оронч үзлийг сэрээх, хүн хүнээ хайрлан хүндэтгэх, байгаль дэлхий, амьдрах орчин, аав ээжээ дээдлэн хамгаалдаг хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад төрийн далбаа гардууллаа

Хөтөлбөрийг НИТХ-ын дарга А.Баяр нээхдээ “Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 12 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн. Олон эерэг өөрчлөлт, үр дүн гарсан. Энэ жил нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Төрийнхөө далбаагаа мандуулдаг сургуулийн хүүхдүүд хичээл сурлага, спорт урлаг, харилцаа хандлагаар нэгэндээ эерэг нөлөө үзүүлдэг болсныг багш нар нь хэлж байна. Хоорондоо англиар ярихаасаа илүү эх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг болжээ. Хөтөлбөрийг бүх талаар дэмжиж сургуульдаа хэрэгжүүлэх боломжоор хангасан удирдлага, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Төрийн далбаа мандуулах хөтөлбөрт НИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Сэмжидмаа, Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр тэргүүтэй албаныхан болон эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцсон байна. 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад төрийн далбаа гардууллаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад төрийн далбаа гардууллаа

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад төрийн далбаа гардууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн