Зеленский: Ойрхи Дорнодын пуужингийн системийн хариуд туршлага хуваалцана

Украины ерөнхийлөгч Зеленский Пүрэв гаригт /2026.03.26/ Саудын Арабт айлчиллаа. Айлчлалын өмнөхөн Украины дронууд Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдлыг сайжруулахад тустай гэж Зеленский мэдэгдээд байв.

Тэрбээр “Чухал уулзалтууд төлөвлөгдсөн байгаа. Аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд бидэнтэй хамтран ажиллахад бэлэн байгаа хэний ч дэмжлэгийг бид талархан хүлээн авна. Бид ч тэднийг дэмжинэ. Эрчим хүчний аюулгүй байдал, амьжиргааны өртөг тэр чигээрээ газрын тос, байгалийн хий болон бусад нөөц, дэлхийн зах зээлийн тогтвортой байдлаас шууд хамаардаг учир их чухал. Зөвхөн шинэ зэвсэг, дрон үйлдвэрлэх, технологи хөгжүүлэхдээ бус. Харин тэдгээрийг бодитоор ашигласан туршлага, мөн радар, нисэх хүчин болон бусад агаарын довтолгооноос хамгаалах системтэй уялдуулж ажиллуулах чадвар чухал. Бидэнд энэ туршлага бий. Бидэнд өөрсдийгөө хүчирхэгжүүлэх боломж олгохыг Ойрхи Дорнодын орнуудаас хүсч байна. Тэдэнд яг бидэнд дутагдаж байгаа агаарын довтолгооноос хамгаалах систем хангалттай бий. Энэ асуудлаар бид хэлэлцээ хиймээр байна” гэжээ.

Украины дрон үйлдвэрлэгч хэд хэдэн компани Персийн булангийн орнуудтай холбоо тогтоожээ. Гэхдээ тэд Украины засгийн газраас албан ёсоор зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй.

Тухайлбал, дрон үйлдвэрлэгч “Kvertus” компани Саудын Араб болон Кувейт рүү бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл хүссэн аж. Энэ нь зүгээр нэг дрон зарах тухай асуудал биш улс төртэй холбоотой зүйл учир засгийн газартай хэлэлцэх шаардлагатай гэдгийг тус компани мэдэгджээ.

Ираны дайны улмаас АНУ Украинд зориулах зэвсгээ Ойрхи Дорнод руу шилжүүлж магадгүй байгаа тул Киевийн хувьд дээрх солилцоо тун чухал болж байна. Дональд Трамп Пүрэв гаригт мэдээлэл өгөхдөө “АНУ үе үе зэвсгийнхээ чиглэлийг өөрчилдөг. Заримдаа нэгээс нь аваад нөгөөд нь ашигладаг” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн