Чөлөөт болон сонгомол бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-нд Киргизийн Бишкек хотод эхэлнэ.
Энэхүү тэмцээнд 350 гаруй оролцохоор мэдүүлэг өгчээ. Зургаан хоног үргэлжлэх уг тэмцээний салхийг сонгомол бөхийн тамирчид хагалж, чөлөөтийн эрэгтэйчүүд хаах аж.
Тус тэмцээнд манай улсаас сонгомол бөхийн төрөлд 55 кг-д М.Даваабанди, 97 кг-д Г.Ганхуяг, 130 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөхөөр мэдүүлэг өгсөн байна.
Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ, 61 кг-д Г.Батнасан, 65 кг-д Б.Зэнээмэдэр, 70 кг-д Т.Тулга, 74 кг-д З.Сумъяабазар, 79 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бямбадорж, 92 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг, 125 кг-д Б.Намбардагва нар өрсөлдөх нь ээ.
Харин эмэгтэйчүүдээс 50 кг-д Б.Мөнхнар, 53 кг-д Б.Отгонтуяа, 55 кг-д О.Ариунзаяа, 57 кг-д Б.Хулан, 59 кг-д Х.Болортуяа, 62 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Н.Нархажид, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Э.Даваанасан нар барилдана.
Ташрамд дурдахад, тухайн орны бөхийн холбооноос тодорхой шалтгааны улмаас тэмцээн эхлэхээс өмнө 72 цагийн дотор мэдүүлгээ өөрчлөх боломжтой ажээ.