Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгч байна

ГИХГ-аас төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.

Тус чатбот нь энэ сараас бүх улсын хэлээр зөвлөгөө, мэдээлэл өгч эхэллээ. Ингэснээр гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ГИХГ-ын үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран 24 цагийн турш эх хэлээрээ хурдан, шуурхай авах боломжтой.  Мөн зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 дугаарт холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох юм. Харин ажлын бус цагаар зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл [email protected] цахим шуудан, immigration.gov.mn цахим сайт сайт, AI чатботоор хандах ажээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн