“Senzu”-ийн шинэ баг Мэйжорт орж чадах уу?

Цахим спортын “CS2” төрлийн хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох Мэйжор ирэх зургадугаар сард Германы Кёльн хотноо болно. Энэ төрлийнхөө дэлхийн аварга гэгддэг тус тэмцээнд Европ, Америк, Ази гэсэн гурван бүс нутгийн шилдэг 32 баг өрсөлдөх учиртай. Өмнө нь Мэйжорын эрх олгох тэмцээн гэж хийдэг байсан бол сүүлийн үед VRS буюу тоглоомыг хөгжүүлэгч “Valve” компанийн чансаагаар эрхийг олгодог болсон. Энэ чансаанд багтах, байраа ахиулахын тулд багууд тэмцээнд оролцож, хожлоосоо оноо цуглуулдаг.

Тэгвэл “The MongolZ”-ийн хувьд дээрх чансаагаараа Азидаа тасархай тэргүүлж, дэлхийд эхний аравт явна. Энэ оны эхний Мэйжорт Азиас нийт таван баг оролцох бөгөөд одоогоор Монголын “NEXVOID”, “The Huns”, “Chinggis Warriors”, “BMZ” гэх багуудад үүнд багтах боломж харагдана. Гагцхүү “VRS”-ийн оноо олгох тэмцээнүүдэд тогтмол оролцох шаардлага үүсчээ.

Нөгөө талд “Senzu”-ийн шинэ баг болох “Passion UA”-ийн хувьд Мэйжорт оролцох боломж өдрөөс өдөрт бүдгэрч байна. Тэд орон нутгийн цагаар өчигдөр/2026.03.25/ Румын улсад эхэлсэн “BC.Game Masters” тэмцээнээс хасагдав. Ингэхдээ ганц ч хожил авч чадсангүй. “BASEMENT BOYS”, “Tricked Esport” зэрэг чансаа доогуур багууддаа хожигджээ. Ингэснээр “VRS” чансаагаа ахиулж чадалгүй, Америкийн бүсийн 17 дугаарт явна.

"Senzu"-ийн шинэ баг Мэйжорт орж чадах уу?

Ирэх Мэйжорт Америк тивийг төлөөлөн арван баг оролцоно. Аравдугаарт байгаа “Gaimin Gladiators” баг 1229 чансааны оноотой байгаа бол “Passion UA” 1147 оноотой байна.

“Passion UA” баг энэ Ням гаригт Бухарестад эхлэх “DraculaN” тэмцээний зургадугаар улиралд өндөр амжилт гаргах хэрэгтэй. Тэгвээс чансаа ахих боломж бүрэн бий.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн