Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулав. Хуралдаан төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хууль 2007 оноос мөрдөгдөж байгаа бөгөөд төсөлд 42 зүйл, заалт буюу зохицуулалтын 40 орчим хувийг шинэчлэхээр тусгажээ.

Шинэчлэл нь эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлана. Төсөл батлагдвал стратегийн хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эргэлт, хяналт, санхүүжилт сайжирч, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ.

Бензин, дизель түлш, онгоцны түлшний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, эргэлтийг мөн илүү үр ашигтай зохион байгуулахаар тусгасан. Зорилго нь гамшиг, халдварт өвчин, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг гарсны дараа арилгах бус, урьдчилан тооцож бэлэн байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх явдал юм.

Хэлэлцэх 0